Европын орнууд Украинд цэрэг илгээвэл Оростой дайтаж буй хэрэг болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анхааруулжээ. Тэрбээр Баасан гаригт (2026.09.11) Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ байр сууриа илэрхийлсэн байна.
“Тэд одоо Украинд цэргээ хэрхэн байрлуулах талаар ярьж байна. Энэ нь Оростой дайн гэсэн үг” гэж Путин хэлжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт 26 улс Украинд энхийг сахиулах хүч илгээхийг дэмжсэн гэж мэдэгдсэн. Эдгээр цэргийг дайн дууссаны дараа Украинд аюулгүй байдлын баталгаа болгон байрлуулах төлөвлөгөөтэй байна.
Макрон “Мөргөлдөөн дууссан өдөр аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн аж.
ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн Путины байр суурийг дахин илэрхийлж, Европын орнуудад Оросын байр суурийг тодорхой ойлгуулсан гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Бямба гаригт Оросын арми Украинд 500 орчим нисгэгчгүй онгоцоор халдсан гэж мэдэгдэв.
© 2026 Буби консалтинг ХХК • Бүх эрх хуулиар хамгаалагдсан